Аккумлятор Тос тосолгоо Явах эд анги Гадна эд анги Дотор эд анги Дагалдах хэрэгсэл
Үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

DAKHUREE.MN  цахим худалдааны сайт нь "ДА ХҮРЭЭ ТРЕЙД" ХХК -ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Хэрэглэгч dakhuree.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
  2. dakhuree.mn вэб сайтад байгаа бараанууд бэлэн буюу шууд нийлүүлэх, үйлдвэрээс нийлүүлэх гэж ангилагдана.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд "ДА ХҮРЭЭ ТРЕЙД" ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.
  4. dakhuree.mn вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧ БОЛОН БҮРТГҮҮЛЭХ

  1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “mn”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтыг аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ. “dakhuree.mn”-ээс хэрэглэгчийн албан ёсны цахим хаяг болон гар утасны дугаар луу нэвтрэх нэг удаагийн нууц үгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн нууц үгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
  2. “dakhuree.mn”-д нэг удаагийн нууц үгээр бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны facebook хаягаар шууд бүртгүүлж, “dakhuree.mn”-д нэвтрэх боломжтой.
  3.  “dakhuree.mn” -д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрхтэй болно.
  4. Хэрэглэгч нь  “dakhuree.mn”-д нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
  5. Хэрэглэгч  “dakhuree.mn”-н талаар санал гомдол, шинэ санаа, хамтран ажиллах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй бөгөөд dakhuree.mn дээрх онлайн туслах, https://www.facebook.com/dahuree-д хандан мессэж илгээх боломжтой.
  6. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
  7.  “dakhuree.mn”сайтын хэвийн ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “ДА ХҮРЭЭ ТРЕЙД” ХХК бүрэн хариуцна


ГУРАВ. ЗАХИАЛГА ХИЙХ, ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ ХУГАЦАА

  1. Захиалга авах хугацаа:
    • Хэрэглэгч dakhuree.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн ч удаа захиалга хийж болно.
  2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
    • Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажина. /Төлбөрийг төлөх дүнг зөрүүлэхгүй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг зөв бичиж шилжүүлэг хийнэ. Үнийн дүн зөрүүтэй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг буруу, дутуу оруулсан тохиолдолд төлбөр баталгаажихгүй болохыг анхаарна уу./
    • Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.
    • Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд "ДА ХҮРЭЭ ТРЕЙД" ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
    • Мягмар-Ням гарагуудад 10:00-18:00 цагийн хооронд 1900-1976 лавлах утсаар холбогдож захиалгатай холбоотой мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
  3. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
  • Захиалгын бараа бүтээгдэхүүнийг гэрээт компанийн хүргэгч ажилтан хүргэнэ.
  • Хүргэлт захиалга батлагдсанаас хойш хот дотор 24-48 цаг (Бүтэн сайнд хүргэлт хийгдэхгүй), хөдөө орон нутагт 48-96 цагт багтан хийгдэнэ.
  • Захиалгаар буюу үйлдвэрээс нийлүүлэх барааг Улаанбаатар хот дотор 7-14 хоног, Хөдөө, орон нутагт хүргэх хугацаа 10-15 хоногийн дотор захиалагчийн заасан хаягт хүргэнэ.
  • Хүргэлт өдөр бүр 09.00 - 19.00 цагийн хооронд хүргэнэ. Хэрэглэгч хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгнө.
    • Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
    • Онцгой бараа:Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.
  • Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудан болон гар утсанд мэдэгдэл илгээх ба харин хэрэглэгч өөрийн зариалгын түүх дотроосоо харах боломжтой.

ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

  1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн “dakhuree.mn” нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
  2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний Бүртгэл” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  3. Захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
  4. “dakhuree.mn” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
  5. “dakhuree.mn” нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
  6. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг буцаах, цуцлах ямар ч боломжгүй.
  7. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд “dakhuree.mn” нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.
  8. “dakhuree.mn”-ийн бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна..
  9. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг “dakhuree.mn” хүлээн авах, барааг буцаах боломжгүй.
  10. Захиалга буцаах үед хэрэглэгчид захиалгын төлбөрийг буцаан шилжүүлэхдээ банкны гүйлгээний шимтгэл 1%-ийг хасч буцаан шилжүүлнэ.

ТАВ. ХҮРГЭЛТ

  1. Хэрэв хэрэглэгч өөрийн захиалгыг хүргэлтгүй захиалсан бол захиалгын бараа бэлэн болсон хойно өөрийн биеэр ирж барааг авна. Өөрийн биеэр ирж авах хаяг БЗД Шархал хад руу явах замд “Да хүрээ” авто худалдааны төвийн 1-р байр Хэрэглэгчийн үйлчилгээний төв дээрээс авна.
  1. Хэрэглэгчийн захиалга Улаанбаатар хот дотор доор заасан бүсэд 5000 төгрөг байх ба овор хэмжээ ихтэй, хүнд жинтэй бараа бүтээгдэхүүний хувьд тухайн бараа бүтээгдэхүүний хүргэлтийн мэдээлэлд заасан хүргэлтийн төлбөрийг авч хүргэлтийг хийнэ.
  1. Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:
    • Баруун, СХД, Таван шарын автобусны эцсийн буудал
    • Хойд: СБД, 7 буудал
    • Зүүн: БЗД, Улиастайн уулзвар
    • Урд, ХУД, Зайсан, Яармаг, Нисэх гэсэн цэгүүдээр хязгаарлагдана
  2. Дээр заасан хязгаараас гадагш хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
  3. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
  4. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.
  5. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.

ЗУРГАА. БУСАД

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв dakhuree.mn  худалдааны системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.
  2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.

 

Холбоо барих
[email protected] 1900-1976
Хаяг
БЗД, 17-р хороо, Шар хад, "Да хүрээ трейд" ХХК
Үндсэн цэс
Онлайн худалдаа Барилгын үйлчилгээ Зөвлөгөө
Танд ирсэн мэдэгдэл (0) Гарын авлага Үйлчилгээний нөхцөл Бидэнтэй холбогдох
Бидэнтэй холбогдох
Утас:
7777-8888
Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот
©2021-2023 edakhuree.mn All Rights Reserved.